Хятад АНЭУ-тай хамтран Абу-Дабид сансрын төв байгуулна
БНХАУ, АНЭУ хамтран Абу-Дабид сансрын төв байгуулахаар болжээ. Жэнминь жибао сонины мэдээлснээр, Жянсу мужийн Нанкин хотын Origin Space компани, Хонконгийн Их сургуулийн сансрын судалгааны лаборатори болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Их сургуулийн Сансрын шинжлэх ухаан болон технологийн үндэсний төв хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.


















