NYT: Оросын цэргийнхэн Украинд цөмийн зэвсэг ашиглах талаар хэлэлцсэн
Найман сар гаруй хугацаанд үргэлжилж буй энэ дайны үеэр Оросын арми дотоодын төрөл бүрийн хөнөөлт зэвсэг төдийгүй гадаадын тэр дундаа Ираны камиказе дрон ашиглан Украин руу халдсаар байна. Үүний зэрэгцээ Путиний амнаас "цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй" гэсэн болгоомжлол төрүүлэхүйц үг хэдэнтээ унаж байлаа. Хэдийгээр ОХУ-ын эрх баригчид "нутаг дэвсгэрт нь халдсан, аюулгүй байдалд нь шууд заналхийлсэн тохиолдолд" цөмийн зэвсэг ашиглана гэж байгаа ч Украинд энэ зэвсгийг ашиглаж болзошгүй гэсэн олон улсын болгоомжлол нэмэгдсээр байна.



















