Зеленский: G20 уулзалтад Путин очвол Украин оролцохгүй
G20 орны дээд хэмжээний уулзалтад Украин оролцох эсэх нь тэнд Оросын төрийн тэргүүн очих эсэхээс хамаарна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг "Эрх чөлөө радио" мэдээлжээ.
G20 орны дээд хэмжээний уулзалтад Украин оролцох эсэх нь тэнд Оросын төрийн тэргүүн очих эсэхээс хамаарна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг "Эрх чөлөө радио" мэдээлжээ.
Гуравдугаарт, "Б.Жавхлан хаана банк зээлийн сан байна түүнд гар дүрж байна" гэж би хэлсэн. Монголбанкны дэргэдэх бичил санхүүгийн хөгжлийн санд өөрийн дүү Амгаланг ажилд оруулсан. Нийтдээ 2,8 тэрбум төгрөгийн зээлийг Банк бус санхүүгийн байгууллагадаа авсан.
Түүнчлэн, сүүлийн долоо хоногт Маск болон түүний зөвлөхүүд "маш хурдан мөнгө олж болох" санаануудыг цуглуулахыг үүрэг болгожээ. Тэр дундаа видео үзэхийн тулд төлбөр төлдөг болох хувилбар яригдаж байгаа гэнэ.
Туршилтын явцад атомын шумбагч хөлгөөс "Булава" баллистик пуужин харвасан талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Интерфакс агентлаг дамжуулжээ.
Олон улсын сая сая хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, олон улсын чанарын стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2022 оны Туркийн "Топ 100" компанийн нэг Yatas группийн Enza Home, Yatas Bedding, Divanev гэр ахуйн тавилгын брэндүүдийг Эй Би Өү интернэшнл ХХК албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад анх удаа оруулж ирлээ.
NBC агентлагийн мэдээлснээр, Вашингтонд АНУ болон Өмнөд Солонгосын аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд "цөмийн, энгийн болон пуужингийн эсрэг хамгаалалт зэрэг бүхий л боломжоо ашиглан нөхцөл байдлыг тогтоон барих тал дээр АНУ хатуу зогсоно" хэмээн мэдэгдсэн байна.
Үндсэн хуулийн 6,2-т заасан Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхийнхээ хүрээнд асуудал тавьсан ард иргэдийг хууль хүчний байгууллагаар далайлгаж, дарамталдаг үйл ажиллагаа хүчээ авч байна. Монгол Улсын эдийн засаг хүнд, уул уурхайг ашиглах шаардлага байгаа ч хууль дээдлэх зарчмыг умартаж болохгүй
Чэнжоу дахь Foxconn үйлдвэрт 300 мянга орчим хүн ажилладаг. Энд хөл хорио тогтоосны дараа үйлдвэрийн ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж компанийн удирдлага мэдэгдсэн ч бүрэн хөл хорионд орсон энэ үйлдвэр сэлбэг хэрэгслээ хэрхэн татаж авах, бэлэн бүтээгдэхүүнээ хэрхэн гадагш нийлүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн хөл хорионы улмаас олон ажилчин ажлын байраа орхин явснаар үйлдвэрлэлтийн хэмжээ 30 хувиар буурч болзошгүй гэсэн таамаглал гарчээ.
Надтай холбож яриад байгаа 33 тэрбум төгрөгийн зээл надад хамаагүй. Би Хөгжлийн банкны зээлчдэгчтэй хамааралтай байгаагүй. Энэ зээл төлөгдсөн гэдгийг тус компани мэдээлэл хийсэн. Би өөрийгөө шалгуулж байгаа.
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Хэллоуин баяр тэмдэглэхээр Итэвонд цугласан олны хөлд дарагдан 156 хүн амиа алдаж, 151 хүн гэмтэж бэртсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Хэт давчуу энэ гудамжинд 100 орчим мянган хүн цуглан, аюултай нөхцөл үүссэн үед 30 гаруй хүний амийг гадаадын гурван иргэн аварчээ.
Гэр бүлийн маргаанаас болж амиа хорлохыг завдсан эмэгтэйг буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Украинд 11 дүгээр сарын гуравны үдэш цахилгаан салгасны улмаас 4,5 сая хүн цахилгаан эрчим хүчгүй болсон талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ.
Буриадаас явсан хүмүүсийг буцаан авчрах шийдвэр эсвэл тэднийг буцаах ямар нэг хөтөлбөр одоогоор байхгүй. Энэ талаар бодолцож байгаа эрх баригчид ч гэж үгүй бололтой. Тэд өөрсдөө ч зугтаж байгаа. Хэсэгчилсэн дайчилгаа эхлэхээс ч өмнө, 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш л Буриадын депутат, албан тушаалтан, бизнесменүүд Израиль, канад, АНУ, Таиландыг зорьсон гэх мээдэлэл бий.
Улаанбаатар хот 410 мянга гаруй өрх, 175 мянган аж ахуйн нэгж байгууллагатай. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ ч мөн өсөж буй. Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн хогийн зургаан цэг ажиллаж, хог хаягдлыг хөрсөөр дарж булж байгаа юм.
Герман улсад сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 2-5-нд болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Ж.Еркиний удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөж байна.
Харин байлдааны зэвсэг гэдэг талаас нь авч үзвэл радиологийн зэвсгийн аюул төдийлөн их биш, "бохир бөмбөг" сөргөлдөгч талынхаа бэхлэлтийг сэтэлж, эсвэл байлдааны техникийг ч устгаж чадахгүй, бие бүрэлдэхүүнийг устгах чадваргүй гэж цэргийн шинжээчид онцолжээ.Үүний зэрэгцээ орчин үеийн армиудад цацраг, хими, биологийн хамгаалалтын анги, хэсгүүд байдаг болсон. Тэдгээр нь сөргөлдөгч тал цацрагийн зэвсэг ашигласан нөхцөлд учрах хохирлыг хамгийн бага байлгах тал дээр ажилладаг юм
Гэвч ирэх оноос энэ хөтөлбөрт зарцуулагдах хөрөнгө тусгагдаагүй байсан юм. Тэгвэл ирэх оны төсвийн тухай хуулийн гурав дахь хэлэлцүүлгийн үеэр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд шаардагдах 17,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна.
Safeguard Defenders хүний эрхийн байгууллагын тайланд Азид Монголын нийслэл Улаанбаатар, Узбекистаны Сырдарья, Брунейн Бандар-Сери-Бегаван, Японы Токио, Камбожийн Пномпень хотуудад үйл ажиллагаа явуулдаг тухай дурьдагдсан байгаа юм.