ВИДЕО: ОХУ-ын Ейск хотын орон сууцны хороололд бөмбөгдөгч онгоц унаж, олон хүн амиа алджээ
Ейск хотын орон сууцны хороололд онгоц сүйрсний улмаас гарсан гал түймэр 2000 квадрат метр талбайг хамарсан, хэргийн газарт Краснодарын хязгаар болон хотын бүхий л аврах, гал унтраах ангиуд ажилласан байна. Улмаар орон нутгийн цагаар 20:30 цагт гал сөнөөгчид галыг цурманд оруулж, шөнө дунд гал түймрийг бүрэн унтрааж дуусжээ.


















