'Чингис хаан' музейг эхний өдөр 1200 хүн үзжээ
"Чингис хаан" хаад язгууртны музей өчигдрөөс олон нийтэд үйлчилж эхэлсэн. Энэ өдөр тус музейг 1,200 гаруй хүн үзжээ. Үзэгчдийн 800 гаруй нь хүүхэд болон ахмадууд байсан бол бусад нь тасалбараа авч үйлчлүүлсэн иргэд байна.



















