Хөвсгөлд сарын хугацаанд 100 мянган хүн очжээ

Хөвсгөлд сарын хугацаанд 100 мянган хүн очжээ

Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл аймгийн Ханх сум, Хатгал тосгоны нутаг дэвсгэр дэх Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд дотоодын 94 355 аялагч, гадаадын 8 000 жуулчин нийт 102 355 иргэн, 18 871 автомашинаар нэвтэрсэн байна.

Дэлгэрэнгүй
Дуудлага худалдаагаар худалдах улсын дугааруудыг зарлалаа

Дуудлага худалдаагаар худалдах улсын дугааруудыг зарлалаа

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам” -ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.

Дэлгэрэнгүй
Чех улсад суугаа Элчин сайдын яам Чингис хааны эш хөргийг заллаа

Чех улсад суугаа Элчин сайдын яам Чингис хааны эш хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр зарлиг болгосны дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн заллаа.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Дэлгэрэнгүй
АНУ-ын Вашингтон орчмын монголчуудын наадам өргөн дэлгэр боллоо

АНУ-ын Вашингтон орчмын монголчуудын наадам өргөн дэлгэр боллоо

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ө.Батбаяр наадмын арга хэмжээг нээж, үг хэллээ. Мөн түүнчлэн баяр наадмын үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцсон АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын газрын хэлтсийн дарга Скот Волкер үг хэлж наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв. Энэ жил Монгол Улс, АНУ хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа билээ.

Дэлгэрэнгүй
Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт 28 хэм халуун байна

Улаанбаатарт 28 хэм халуун байна

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Гараж буулгаж, нийтийн зориулалтаар тохижууллаа

Гараж буулгаж, нийтийн зориулалтаар тохижууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заасан байршилд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй
Хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөж байна

Хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөж байна

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 47.3 хувиар өсчээ

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 47.3 хувиар өсчээ

Энэ оны эхний хагас жилд 20 125 гэмт хэрэг бүртгэгджээ.

Дэлгэрэнгүй
Баянгол дүүрэг 2.3 тэрбум төгрөгөөр тохижилтын ажил хийж байна

Баянгол дүүрэг 2.3 тэрбум төгрөгөөр тохижилтын ажил хийж байна

Баянгол дүүрэг 2022 онд дүргийн төсвийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 байршилд тоглоомын талбай, тохижилтын 9 багц ажлыг хийж байна. Дараах байршлуудад хийсэн тоглоомын талбай, тохижилтын ажлыг Улсын комисс хүлээн авчээ. 

Дэлгэрэнгүй
ШӨХТГ-аас шатахуун түгээх газруудад шаардлага хүргүүллээ

ШӨХТГ-аас шатахуун түгээх газруудад шаардлага хүргүүллээ

Магнай трейд, Шунхлай, Петровис, Тэс петролиум компаниудын шатахуун түгээх газруудад хяналт хийж үзэхэд шатахууныг заасан хэмжээнд бүрэн шахаж байсан бөгөөд ямар нэг зөрчил дутагдал илрээгүй байна.

Дэлгэрэнгүй
АТГ 643 хэргийг шалгаж байна

АТГ 643 хэргийг шалгаж байна

Түүнчлэн эрүүгийн 659 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 643 хэрэг шалгагдаж байна.

Дэлгэрэнгүй
КОВИД-19: Орон нутагт халдварын тохиолдол нэмэгджээ

КОВИД-19: Орон нутагт халдварын тохиолдол нэмэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 101 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүний 41 нь Улаанбаатарт, 60 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 931 458 боллоо. Улаанбаатар хот болон 13 аймагт коронавируст халдварын батлагдсан 519 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Мөн хугацаанд 77 хүн эдгэжээ. 

Дэлгэрэнгүй
Баяр, амралтын өдрүүдэд 6 хүн усанд эндэж, 2 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Баяр, амралтын өдрүүдэд 6 хүн усанд эндэж, 2 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Голын усанд осолдсон 6 /том хүн-4, хүүхэд-2/, зам тээврийн ослоор амь насаа алдсан 2 буцалтгүй нэрвэгдэгчийг / цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Дэлгэрэнгүй
Дэлхийн удирдагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ирүүлсэн мэндчилгээндээ юуг онцлов

Дэлхийн удирдагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ирүүлсэн мэндчилгээндээ юуг онцлов

Монголын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан дэлхийн 8 орны удирдагч, олон улсын байгууллагын дарга баярын мэндчилгээ илрүүлжээ. Дэлхийн удирдагчид баярын мэндчилгээндээ юу онцолсныг багцлан хүргэж байна.

Дэлгэрэнгүй
Эмират, Кувейт улс дахь Элчин сайдын яамд Чингис хааны эш хөргийг заллаа

Эмират, Кувейт улс дахь Элчин сайдын яамд Чингис хааны эш хөргийг заллаа

Зарлигийн хоёр дугаар зүйлд, “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасан.

Дэлгэрэнгүй
Тэлмэн нууранд гурван хүн живжээ

Тэлмэн нууранд гурван хүн живжээ

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Их шийрийн дөрвөлж гэх газар гэр бүлийн 12 хүн аялж явснаас хоёр том хүн, нэг хүүхэд Тэлмэн нуурын усанд сэрүүцэх гэж ороод живж нас баржээ.

Дэлгэрэнгүй
Цагдаагийн ёслолын жагсаал болно

Цагдаагийн ёслолын жагсаал болно

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээ, ёслолын жагсаал өнөөдөр 10.30 цагт Соёлын төв өргөө эхэлнэ.

Дэлгэрэнгүй
Новосибирскээс дөрөв хонож ирдэг ачаа тээврийн машин нэг хоногт ирэх боломж бүрдэнэ

Новосибирскээс дөрөв хонож ирдэг ачаа тээврийн машин нэг хоногт ирэх боломж бүрдэнэ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй 10 дахь боомт Даян юм. Тус боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байсан ч 2010 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож ажиллаагүй байна.

Дэлгэрэнгүй