Он гарсаар 13 хүүхэд мориноос унаж бэртсэнээс найм нь амиа алджээ
Гэмт хэргийн улмаас эхний таван сарын байдлаар 36 хүүхэд нас барсан, 316 хүүхэд гэмтэл авсан байна. Мориноос унасан бэртэж, гэмтсэн тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Он гарсаар сүүлийн хоёр сарын хугацаанд мориноос унасан, чирэгдсэн, бэртсэн 13 хүүхдийн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус 13 хүүхдийн 8 нь нас барсан. Үлдсэн 5 нь биедээ хүнд гэмтэл авсан. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж морины уралдаанд оролцож бус, морь унаж байгаад хүүхдүүд бэртэж байна. Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд 10 хүүхэд өндрөөс унаж гэмтсэн.



















