Намууд Үндсэн хуулийг өөрчилж, сонгуулийн тогтолцоог засах шаардлага хүргүүллээ
Тойрогтоо дээвэр, хаалга засдаг УИХ-ын гишүүдтэй байх уу. Эсвэл 3.4 сая монголчуудыг ажлын байраар хангаж, дэлхийн зах зээл руу гаргаж, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бүтээх асуудлыг ярьдаг УИХ-тай байх уу. Энэ сонголтыг хийх цаг болсон. Тиймээс улс төрийн намууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, МАН-ын дарга нарт шаардлага хүргүүлж байна.



















