Хүнсний ногооны үр олгож байна
Засгийн газрын 2022 оны 118 дугаар тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлсэн хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэсний дагуу 21 аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн газруудад байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, тарвас, бууцай, сармис, урт сонгино, хүлэмжийн хэмх, лооль, чинжүүний үрийг тус тус хуваарилан хүлээлгэн өгсөн бөгөөд хүнсний ногооны үрийг иргэдэд олгох ажил нийслэл, сум, аймагт явагдаж байна.



















