Дэд ажлын хэсэг хуралдлаа
Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Орхоны хөндий нийслэлийн баримжаатай шинэ “Хархорин” хот сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, ажлын дэд хэсгийн гишүүд асуулт асууж, санал солилцов.



















