Б.Болор-Эрдэнэ: Монгол Улсын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно
Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд миний тэтгэлэгт хамрагдсан талаарх видео цацагдсан. Ангийнхан, найзууд маань үзсэн байна лээ. Найзууд маань утас гацтал баяр хүргэж чат бичиж байна./инээв/ Би Монгол Улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болох зорилготой. Гадны их дээд сургуульд суралцаж ирээд эх орноо импортолдог бус экспортолдог орон болгохын төлөө ажиллана гэж боддог.

















