КОВИД-19: 491 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 491 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 352 нь Улаанбаатарт, 139 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10 083 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 4231-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 226 иргэний бие нэн хүнд байна.


















