Афганистан: Талибууд, босогчдын хоорондын тулаан үргэлжилж байна
Фронтын мэдээлснээр, одоогоор босогчид Панжшерийн нутаг дэвсгэрийн 60 хувийг, Баглан мужийн Андараб хотыг хяналтдаа оруулсан байна.
Фронтын мэдээлснээр, одоогоор босогчид Панжшерийн нутаг дэвсгэрийн 60 хувийг, Баглан мужийн Андараб хотыг хяналтдаа оруулсан байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 29 баг, суурин 33 цэгт 71 багийн 282 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Хил хааснаас болж ногоо олдохгүй байна. Хил хаагаад дөрөв хонож байна. Тиймээс хэн ч ногоо оруулж ирэхгүй байгаа гэсэн үг. Өмнө нь 5000 төгрөгөөр худалдаалагдаж байсан өргөст хэмхийх15000 төгрөгөөр худалдаалж байна. Учир нь өмнө нэг хайрцаг өргөст хэмхийг 50 000 төгрөгөөр худалдан авдаг байсан. Харин одоо 60.000 төгрөгөөр худалдан авч байна. Ингэж дамлан зарсаар байж нэг хайрцаг өргөст хэмх 120.000-150.000 төгрөгийн үнэтэй байгаа.
Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд хуралдах юм байна.
Эрчим хүчний хямралаа шийдвэрлэх үүднээс Хятад, Энэтхэг зэрэг орнууд Оросоос авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхээр зэхэж байна.
Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Циркийг нурааж, балгас болгож буй тухай шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна.
Энэ сарын 15-нд Зайсан Хилл цогцолборт Камертон хамтлагийн тоглолт зохион байгуулагдаж, халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчсөн. Энэ удаагийн тоглолт анхных биш Зайсан Хилл цогцолбор нь удаа дараа зөрчил гаргаж байгааг хотын дарга хэллээ.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинжилгээгээр 1897 хүнд халдвар батлагджээ. Тэдний 1121 нь нийслэлд, 776 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин 5968 хүн эдгэжээ.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг угтаж “Улаанбаатар хотын орчин үеийн соёлын түүх” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.
Энэ сарын 15-нд Зайсан Хилл-д Камертон хамтлаг тоглолтоо зохион байгуулсан.
“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсийг бүрэн эрүүлжүүлж, зүлэгжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Сонгуулийн ерөнхий хорооны цахим системийн мэдээллээр УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нийт ирц 46.65 хувьтай гарчээ. Харин 28 дугаар тойрог болох Согинохайрхан дүүргийн ирц 48.89 хувьтай байна. Өөрөөр хэлбэл хоёр тойргийн сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй гэсэн үг.
Zaisan Hill-д 2021.10.15 өдөр Камертон хамтлагийн тоглолт зохион байгуулагдаж цар тахлын болон хариуцлагын гэрээг зөрчсөнийг үзээд бид эмзэглэж байна.
"Парисын гранд слам" тэмцээн өчигдөр эхэлсэн билээ.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 16-нд УИХ-ын 18.28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдаж байна. Санал хураалт өглөө 07.00 цагт эхэлсэн бөгөөд 22.00 цаг хүртэл явагдана.
Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хурлаар Ковид-19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн болон дархлаа сэргээх нэмэлт 3-р тунгийн явцыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Энэ долоо хоногийн байдлаар 1000 хүн амд ногдох PCR шинжилгээний үзүүлэлтээр манай улс 220 орноос 56 дугаар байрт явна. Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл буурч байгаа боловч их, дээд сургуулийн орчинд эрсдэл өндөр хэвээр байна.