НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж байна
НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
Баянбүрдийн аюулгүйн тойрог орчимд ус зайлуулах шугам хийснээр авто замын насжилт нэмэгдэж, орчны тоосжилтыг бууруулахаас гадна нийгмийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг асуудлууд шийдэгдэх юм.
ШӨХТГ-аас шатахуун импортлогч компаниудад хяналт шалгалт хийж, 20 гаруй аж ахуйн нэгжид торгууль ногдуулжээ.
Дунд, ахлах ангийнхны хэсэг бүлэг нь вакцинд хамрагдсан ч бага ангийнханд огт хийгээгүй байгаа. Мөн цэцэрлэгийн насныхан ч вакцинд хамрагдаагүй. Тэгэхээр өндөр эрсдэлтэй маш том бүлэг бий гэсэн үг. Тэдэнд учрах эрсдэлийг тооцохгүйгээр хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлэх боломжгүй.
НМХГ-аас СонгиноХайрхан дүүргнийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд уламжлалт аргаар мал төхөөрч буй нийт 12 нядалгааны газарт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийлээ.
Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Бүх нийтийн амралтын өдрүүдэд /07.09-19/ Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймэр, үер усны болон зам тээврийн нийт 72 удаагийн дуудлагаар ажиллаж, 149 иргэний амь насыг авран хамгаалж, аюулгүй байдлыг нь ханган ажиллалаа.
Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тоо сүүлийн нэг сарын хугацаанд тогтвортой буюу нэг түвшинд байсан. Харин сүүлийн 14 хоногийн хугацаанд 1,500-аас доош тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбар бүртггэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг тохиолдлоос нь дельта хувилбар бүртгэгдлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн биелэлт, гүйцэтгэлийг танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар гурван сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрөөр нийтдээ 3 их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Ерөнхийдөө гүйцэтгэл 70 хувьтай байгаа. Төлөвлөгөөний хүрээнд олгогдож байгаа зээлийн эцсийн зорилго нь ажлын байрыг хамгаалах, эдийн засгаа дэмжих юм. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд эдийн засаг нэгдүгээр улирлын байдлаар өнгөрсөн оныхтой харьцуулахад 15 хувиар өссөн байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ЭЕШ-ын товыг тогтоох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 20-нд Сэлэнгэ мөрний адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Хойттамир, Урдтамир өврийн Заг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-100 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Чулуут, Хараа, Хэрлэн, Улз, Заг, Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоно.
Франц Улсын Шамоникс хотод зохион байгуулагддаг “Монбланы марафон” өндөр уулын трасс гүйлтийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож, эх орныхоо далбааг Альпийн нурууны мөнх цаст Монбланы оройд мандуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр зарлигаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс-т Монгол Улс, НҮБ-ын Хүүхдийн сангийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх, нийгэм, эдийн засгийн сөрөг үр нөлөөг бууруулахад оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр гардуулав.
Шангри-Ла Төвийн 5 жилийн ойн баярын хүрээнд таван жилийн турш бидэнтэй хамт байсан үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ урамшуулах зорилгоор “Голомт банк”-тай хамтран “5 ЖИЛ, 5 АЗТАН” буцаан олголттой урамшуулалт хөтөлбөрийг 2021.07.20-ыг дуустал зохион байгуулж байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 273, II тунд 6193, нийт 6466 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.048.146 иргэн I тунд, 932.134 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 3197 жирэмсэн эх, 12-15 насны 36.454 /36%/, 16-17 насны 19.342 /57.1%/ хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдлаа.
Вакцины татан авалттай холбоотойгоор 12-17 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунг хийх ажлыг зогсоогоод байсан. Тэгвэл Пфайзер/БиоНТех компанийн Комирнэти вакцины I тунд 12-оос дээш насны иргэдийг өнөөдрөөс хамруулж эхэллээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.
“World Class Manager” буюу “Дэлхийн түвшний менежер” онлайн сургалтад үнэ төлбөргүй хамруулаад байгаа билээ.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1309 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 523 нь Улаанбаатар хотод, 786 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 5 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 3501 хүн эдгэрлээ.
Эдийн засгийн интеграцичлал, бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчин болон капиталын урсгал хил хооронд чөлөөтэй хориг саадгүй нэвтрэх, зах зээлийн үйл ажиллагаан дахь төрийн хөндлөнгийн оролцоо хамгийн бага байх нь гишүүн улсуудын эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчдод тус нэмэртэй байж эдийн засгийн нөлөөлөл үзүүлдэг.