ШУУД: Шинээр 2366 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 000 сорьцод шинжилгээ хийснээс 2366 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 102 629 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1482 нь Улаанбаатар хотод, 879 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1059 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 66 602 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 13 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 482 болж байна.



















