Энэ долоо хоногийн бямба гарагт ажиллана
Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан. Үүний дагуу 2021 оны 7 дугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг 7 сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн бөгөөд энэ долоо хоног урт ажлын өдрүүдтэй.



















