Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 3108 хүнийг дархлаажуулна
Улаанбаатар хотод 14 суурин цэгт 20 багийн 141 эмч, ажилчид 3108 иргэнийг дархлаажуулна.
Улаанбаатар хотод 14 суурин цэгт 20 багийн 141 эмч, ажилчид 3108 иргэнийг дархлаажуулна.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Баянбүрдийн тойрог орчмын автозамын хөдөлгөөнийг өнөөдрөөс хааж байна.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1 159 тохиолдол бүртгэгдэж, 3 808 иргэн эдгэрсэн байна. Мөн хугацаанд халдварын хүндрэлээр дөрвөн хүн нас баржээ.
Аялал амралтаар орон нутгийн замд явахдаа дараах зүйлсийг анхаараарай!
Дулааны 8А,Б,В,Г магистраль шугамыг солих ажил өнөөдөр буюу долдугаар сарын 14-нд эхэлж байна.
Наадмын ес хоногийн амралтаар ковидгүй мэт л амарч зугаалж явна. Гэхдээ аялагч, амрагчид бөөгнөрөл үүсгэвэл коронавирусийн халдварын шинэ давалгаа үүснэ гэдгийг Эрүүл мэндийн яам анхааруулсаар байна.
Гэвч жил бүр тулгардаг өнөө л асуудалтай аялагч, амрагчид дахин тулгарч, саатлаа. Тэр нь Хөвсгөл нуур руу очих зам үерт автдаг жил бүрийн зовлон. Өчнөөн олон аялагч, амрагчид замын хоёр талд үер татрахыг хүлээгээд бөөгнөрдөг асуудал энэ жил ч давтагдлаа.
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өнөөдөр Улаанбаатар хотод 14 суурин цэгт, 20 багийн 141 эмч, ажилчид 3159 иргэнийг дархлаажуулна.
Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны долдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 12 -нд Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Эрүүл мэндийн яамнаас 07 дугаар сарын 13-ны өдрийн коронавирусийн нөхцөл байдлыг мэдээллийг хүргэж байна. Энэ өдөр шинээр 1246 тохиолдол бүртгэгдэж, 3540 иргэн эдгэрсэн байна. Мөн хугацаанд коронавирусийн халдвараар 10 хүн нас баржээ.
Маргааш буюу 7 сарын 14-18-нд ажиллах дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллах аж. Ингэхдээ долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд, долдугаар сарын 17-18-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.
Өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нар Цэргийн төв эмнэлэг, Яармаг дахь яаралтай тусламжийн төв болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн улаан бүсэд орж ажиллав.
Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ
АНУ-д бүртгэлтэй “Говь сан”-гаас Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эмнэлэгт нийт 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 60 ширхэг хүчилтөрөгч, пульс хэмжигч багажийг өнөөдөр хандивлалаа.
Эрүүл мэндийн яамнаас 07 дугаар сарын 12-ны өдрийн коронавирусийн нөхцөл байдлыг мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1 496 тохиолдол бүртгэгдэж, 3 858 иргэн эдгэрсэн байна. Мөн хугацаанд коронавирусийн халдвараар таван хүн нас баржээ.