Фэйсбүүкээр иргэдийг залилсан хэрэгтнүүдэд 1-8 жилийн хорих ял оноожээ
Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Д, Ц, Б нарын есөн хүнд холбогдох цахим залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Д, Ц, Б нарын есөн хүнд холбогдох цахим залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 437.7 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 96 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 96.1 хувь, төмс 74.9 хувь, хүнсний ногоо 58.9 хувь, малын тэжээл 17.1 хувь, тосны ургамал 82.6 хувьтай байна.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа.
Засгийн газар долоо хоног бүр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсдог.
Зургадугаар сарын наймны өдрөөс эхлэн Японы нийслэл Токио хотын цагдаа, гал сөнөөх, аврах албаны ажилтнуудыг коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулж эхэлсэн талаар Kyodo мэдээлжээ.
“Түүх, археологи, антропологийн ухаанаар доктор хамгаалуулах зөвлөл”-ийн хурал өнөөдөр болж байна.
Канадын Онтарио мужид таван гишүүнтэй гэр бүлийг машинаар зориудаар дайрсан хэрэг гарчээ. Энэ хэргийн улмаас гэр бүлийн дөрвөн гишүүн амиа алдаж, нэг хүүхэд нь гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн байна.
Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хийхээр товлоод байна.
СУИС-ийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар таалал төгсчээ. Тэрбээр драмын урлагт олон жил зүтгэсэн бөгөөд дэлхийн сонгодог болон Монголын 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглосон байна. Гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр боллоо.
АНУ Украинд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины 900 мянган тун бэлэглэхээр болсон талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн захиргаа мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт маргааш болно. Иймд маргааш дархлаажуулалтын цэг ажиллахгүй.
Ажлын байрыг дэмжих зээлийг олгож эхэлснээр одоогийн байдлаар 118 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн болохыг Сангийн яамнаас мэдэгдэж байна.
Гадаад улс орнуудаас 2020 оны гуравдугаар сараас аравдугаар саруудад тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа авна уу. Гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авах боломжтой. Мөн 266828 дугаараас лавлаарай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Манай улсад дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нэг, хоёрдугаар тунгийн хамрагдалт аймаг, дүүргүүдэд хийгдээд явж байгаа ч хэд хэдэн анхаарах зүйлүүд байгаа. Аймгийн түвшинд хоёрдугаар тунгийн хамрагдалт 67,2 хувь, Улаанбаатар хотод 85,3 хувьтай байна. Вакцины хоёрдугаар тунг хийлгэснээс хойш тухайн иргэнд халдвараас сэргийлэх нөхцөл боломж бүрддэг. У
нөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цаг эхэлж, үргэлжлэн хуралдаж байна. Засгийн газрын хуралдаанаар иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн эрт оношлогоо, үзлэгт хамруулахаар шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн үзлэгийг цахим хэлбэрт шилжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бааз суурийг бий болгох үүрэг чиглэлийг Ерөнхий сайд холбогдох сайд нар өглөө.
Шинэ хоригууд чухам хэзээнээс үйлчилж эхэлсэн нь тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалжууд шинэ журам өнгөрсөн оны сүүлээр мөрдөгдсөн гэх бол нөгөө хэсэг нь тавдугаар сард үйлчилж эхэлсэн хэмээн дамжуулжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 583 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 875 003 хүн, хоёрдугаар тунд 1 561 698 хүн хамрагджээ.
Улсын онцгой комиссоос нийслэл, аймаг, сум, дүүргийн сонгуулийн байгууллагад чиглэл өглөө.