ЭЕШ өгөх шалгуулагчид PCR болон вакцинд хамрагдсан байх шаардлагагүй
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 40 420 шалгуулагч бүртгүүлжээ. Үүнээс 15-17 насны 1702, 18-58 насны 38718 шалгуулагч байна. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон иргэдийн дунд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид "заавал коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой" гэдэг шаардлага тавьж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Энэ бол ташаа ойлголт. Олон хүн энэ талаар тодруулахаар холбогдож байгаа.



















