ВИДЕО: Шинээр 1264 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1264 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 27 956 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 486 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14 258 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас найман хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 69 болж байна.


















