С.Бямбацогт: Ерөнхийлөгчтэй холбоотой заалтын үйлчлэх хугацааг З.Энхболд өөрчилсөн
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж, хоёрдугаар дүгнэлт гаргасан.
















