Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд архи уусан гэсэн асуумжтай 7 хүнтэй холбоотой золгүй тохиолдлын мэдээлэл ирсэн. Үүнээс нэг хүн газар дээрээ, гурван хүн нь тус сумын Хайлааст багийн эмнэлэг дээр ирээд нас барсан. Гурван хүн нь улсын нэгдүгээр эмнэлэг дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Эдгээр гурван хүнээс нэг хүний биеийн байдал тааруу байгаа. Эдгээр хүмүүс нь архи уусан асуумжтай боловч техникийн спирт хэрэглэсэн асуудал үүссэн. Тиймээс уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчид болон бусад салбарт ажилладаг хүмүүс техникийн зориулалттай спирт уухгүй байхыг анхааруулъя.