COVID-19: Оросын ЭМЯ тест өгөхдөө анхаарах зүйлсийг сануулжээ
COVID-19 тестийн 40 хүртэлх хувь нь алдаж, сөрөг гэсэн хариу өгөх магадлалтай гэж Оросын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
COVID-19 тестийн 40 хүртэлх хувь нь алдаж, сөрөг гэсэн хариу өгөх магадлалтай гэж Оросын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Зөвхөн нэр бүхий 13 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020.11.14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
УОК-оос байгуулсан Хүнсний хангамжийн шуурхай штабаас өнөөдрөөс эхлэн /2020.11.15/ нөөцийн махыг Улаанбаатар хотын 15 байршилд худалдан борлуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.
Түүнчлэн, Иранд 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн коронавирусгүй гэдгийг батлах тестийн хариугүй бол иргээдийг автобус, онгоц, галт тэрэг зэрэг нийтийн тээврээр зорчихыг хориглосон байна.
Оросын халдвар судлаач, вакцин судлаач Евгений Тимаков цар тахлын үед олон нийтийн газарт ярихгүй, тэр тусмаа чангаар ярилцахгүй байхыг зөвлөжээ.Энэ талаар Известия мэдээлсэн байна.
Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Хамгийн сайн вакцин бол сахилга бат, хариуцлага. Бид хаана хаана сахилга бат, хариуцлага байж энэ аюулт цар тахлыг даван гарна.
Өглөө 11 цагийн мэдээнээс хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98 хүний шинжилгээ, Дорнод аймгийн лабораторид 68 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. ЗӨСҮТ-ийн лабораторид нийслэлийн хотын нэгдүгээр хавьтал 909 шинжилгээ хийхэд өглөө 750 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол үлдсэн 159 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй. Тандалт судалгаа үргэлжилж байна. Мөн хоёрдугаар хавьтлын 5314 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үүнээс 1394 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байгаа.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт “Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрийгөө гэртээ, тэр дундаа гэр бүл, ойр дотныхноосоо ч тусгаарлахыг Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газраас уриаллаа.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар сайжруулсан түлшний хоёр үйлдвэрт 283 ажилтан ажиллаж нийт 2778.9 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Харин түлшний нөөц 95,000 тонн байгаа юм. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 610 шахмал түлш борлуулах цэг ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний хот доторх түгээлтийг тээврийн 22 компанийн 255 машинаар гүйцэтгэж байна.
Засгийн газрын хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
Нөөцийн махыг Нийслэлийн нутаг дэвсгэрийн зургаан дүүргийн 15 байршилд худалдан борлуулахаар нийслэлээс шийдвэрлэсэн. Нөөцийн махны үнийн хувьд хонины мах 6700, үхрийн мах 7700 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Харин иргэд хөл хорионы энэ үед нөөцийн маханд дугаарлаж, урт дараалал үүслээ.
Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар болон хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгджээ. Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлжээ.