ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ
Сошиалд 12 сургуулийг хаах талаар мэдээлэл гарсан байна лээ. Бүх их дээд сургуулиудын үйл ажиллагааг шалгаж байгаа. Шалгаж байгаа болгоныг хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн ойлголт байхгүй. Бүх сургуулиудад шаардлага тавина. Шаардлага хангахгүй байгаа багшгүй, оюутангүй болсон сургуулиудыг хаана. Элсэгчгүй, багшгүй сургуулиудыг хаана. Цаашид их дээд сургуулиудыг цэгцэлнэ.
















