Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 2027 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 2024 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь энэ сарын 8-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 51 настай, эрэгтэй, ачаа тээврийн машины жолооч, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 31 настай, эмэгтэй, 25 настай эрэгтэй байна.


















