Төсвийн хөрөнгөөр өөрсдийгөө сурталчилснаар сонгуулиас нэр татагдах үндэслэлтэй
НИТХ-ын сонгуулийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр тойргоос нэр дэвшигч О.Мөнгөншагай болон М.Халиунбат нар нь 2020 оны 10 дугаар сарын 4-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт тоног төхөөрөмж гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцож эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өгч байгаагаар өөрсдийгөө “рекламдсан”. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд оруулан өөрийн хууль бус үйлдлээ сурталчилсан нь иргэд сонгогчдын саналыг хууль бус аргаар татах гэсэн үйлдэл тул иргэн Х гомдол гаргажээ.

















