Г.Занданшатар Баянгол дүүргийн иргэдийн уулзалтад хэлсэн үгэндээ хуулийн реформ хийхийг онцоллоо
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.10.07/ Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд болсон Баянгол дүүргийн иргэдийн уулзалтад оролцож, үг хэлэв. Тэрбээр ажлын цаг, заваа гарган Улаанбаатар хотын өмнө, улаанбаатарчуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн гарцуудын талаар санал бодлоо хуваалцахаар хүрэлцэн очсон юм.


















