Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асран хамгаалагчдад зориулсан өдөрлөг зохион байгуулжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зөвхөн эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх нь хангалттай бус бөгөөд хувь хүнийг өөрийг нь болон гэр бүл, нийгмийг хамарсан цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хандлага нэн чухал гэж үзэх болсон юм. 2019 оноос тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдад зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг 2 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.



















