Үйлдвэрлэгчид татварын хөнгөлөлтийг хүсэж байна
“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. Жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32 сая тонн хүдэр боловсруулж 580 мянган тонн зэсийн баяжмал, 5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг байна. Үйлдвэр 6500 орчим ажилтантай, гэр бүлийн нийт 20 гаруй мянган иргэн хамаарч байна.



















