Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдолтой тэмцэх асуудал салбарын бүх сайд нарын эрхлэх асуудалд бий. Дүүргийн удирдлагууд Засаг даргын зөвлөлийн хуралд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар оролцох ёстой байтал Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нараас бусад нь ирээгүй байна. Агаарын бохирдолтой тэмцэхгүй байгаа Засаг дарга нартай би хариуцлага тооцно. Хамгийн их агаарын бохирдолтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн удирдлагуудад утааны асуудал хамаагүй юм шиг, үл тоож байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах гээд чухал асуудлыг хотын удирдлагууд хэлэлцэж байхад дүүргийн удирдлагууд ийм хариуцлагагүй байж болохгүй”