"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд шилжиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Өнөөдрөөс ногдол ашиг /2020.09.03/ иргэдийн дансанд шилжиж эхэлжээ.

















