Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хуулийн төслүүд өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.21) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ коронавируст (COVID-19) халдварын цар тахлын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, цар тахалын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр, хөтөлбөрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн барив.



















