М.Чимэддорж: Энэ байдлаараа сонгуульд орвол Ардчилсан нам арчуулах нь тодорхой
Би нэр бүхий 5 залуугийн сонгуулийн дэнчин 100 сая төгрөгийг хэн хэн гаргаж байгааг баримтаар мэдэж байгаа. Шаардлага гарвал олон нийтэд ил болгоно. Тэгэхээр нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилт цэвэр эх үүсвэрээс байна уу, үгүй юу гэдгийг шалгах зүй ёсны шаардлага үүсэж байгаа. СЕХ хуулинд заасан хандивын хэмжээ, санхүүжилтийн хэмжээ зэргээс гадна эх үүсвэрийн цэвэр байдлыг харах ёстой.

















