Франц иргэний ойрын хавьтлын 207 хүнээс халдвар илэрсэнгүй
Тэгвэл өнөөдөр /2020.03.13/ халдвар авсан Франц улсын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарчээ. Нийтдээ 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.


















