Бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байсан үйлдлийг таслан зогсоолоо
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн дагуу бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэгч “Артизан” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүн худалдаалж буй үйл ажиллагаатай танилцаж, шалгалаа.



















