Тахт-Раванчи: Сулейманий өшөөг авсан, дахин цэргийн ажиллагаа болохгүй
АНУ-ын Зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд орсон хэвээр байна.
АНУ-ын Зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд орсон хэвээр байна.
Өнөөдөр хохирогч, шүүгдэгч болчихоод зогсож буй энэ бүсгүй, залуу хоёрт хэн хэндээ татагдаж, тэмүүлж, хамтран амьдарч, хайрлаж дурлаж явсан он жилүүд байсан. Харин энэ цаг мөчид тэдний хэнд нь ч хайрлаж, дурлаж явсных гэх ул мөр үлдээгүй бололтой.
Монголын Самбо бөхийн холбооны 2019 оны тайлангийн хурал, өчигдөр болжээ.
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны AIPS Awards уралдааны гэрэл зургийн төрөлд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл шилдэг 10-т шалгарлаа.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрийн албан хаагч Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.09/ 09.00 цагт болно.
2019 оны 12 дугаар сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км зайд “Даян” нууранд 10 тн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Хэдэн он дамжин шалгасан дуулиант хэргүүд бэлэн болж баримт нотолгоотойгоо прокурор, шүүхэд очдог. Гэтэл энэ хоёр байгууллагын дунд “төөрөөд” сураг алдарчихдаг нь цөөнгүй байдгийг хуулийнхан ч хэлдэг.
"Би Ерөнхийлөгч байгаа цагт Иран хэзээ ч цөмийн их гүрэн болохгүй" хэмээн Трамп хэвлэлийн бага хурлыг нээн мэдэгдсэн юм.
Вашингтоныг дутуу үнэлэх, эсвэл Цагаан ордон бодлогогүй шийдвэр гаргана гэж үзэх хэрэггүйг ажиглагчид онцолж байгаа юм
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
Зээл аваагүй 180 мянган ахмад байна. Зээл авсан ч үр дүнд хүрээгүй учир дахиж зээл авахгүй гээд хаширчихсан нэг хэсэг бий. Амьд байхдаа зээл аваад нас барсны дараа үр хүүхдэдээ гай болохгүй гээд тэвчээд үлдсэн ихэнх хэсэг бий.
Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй буй бөгөөд тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрчээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.01.08) 10 цаг 06 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.01.08/ хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Ираны харвасан пуужингуудын оносон хэсэгт Америкийн цэргийн алба хаагчид байгаагүй хэмээн CNN мэдээлж байв
Төв аймгийн нутаг дэвсгэрт бэлчээр дээрээс нь мал хулгайлан нядалж байсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ.
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлж, тэглэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр өндөр настны болон халамжийн тэтгэвэр, тэтгэмж, цэргийн тэтгэвэрээ арилжааны банкинд барьцаалан зээл авсан иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх талаар тусгасан. Иргэдийн 98 орчим хувь нь 6 сая хүртэл төгрөгийн, 10 орчим хувь нь 6-аас дээш сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй байгаа аж.
Ослын тухай дуудлагыг 2020.01.07-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 20:31 цагт очиж 2:11 цаг ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна
Олон нийтийн сүлжээнд Украины Боинг-737 онгоц сүйрч байгаа бичлэг нийтлэгджээ
Зорчигч тээврийн онгоцуудыг Иран, Иракийн нутаг дэвсгэрээр дайрахгүй байхыг үүрэгджээ.