Иргэдийг талцуулсан ТӨР
Өнгөрсөн дөрвөн жил эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдээгүй. Харин энэ удаад тэтгэврийн зээлийн тэглэлтээр зарим иргэд төртэй гэдгээ мэдрэх бол зарим нь ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцэж байна. Учир нь тэд "иргэн бүр тэгш эрхтэй. Тэтгэврийн зээл аваагүй нь хохирол учиргүй" гэсэн бодит шаардлагыг л тавьж байгаа.



















