Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Сүүлийн гурван жил энэ жинд хэнд ч тахимаа өгөөгүй, Монгол Улсын найман удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж залуучуудад боломж олгож УАШТ-ийг өнжсөн. Тэгвэл үүнийг “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Батзул ашиглаж шигшээ барилдаанд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хүрэл медальт, “Аврагч”-ийн Д.Төгс-Эрдэнийг оноогоор цэвэр ялж алтан медалийн эзэн боллоо.
УИХ орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцээд эхэллээ. Өнгөрсөн баасан гаригт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэн, дэмжсэн юм.
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож тэтгэврийн зээлтэй 233 мянган ахмадын зээлийг нэг удаа тэглэхээр болж байна. Тиймээс нэгдүгээр сараас эхлээд тэтгэврийн зээлтэй ахмадууд тэтгэврээ бүрэн авна. Цаашдаа тэтгэврийн зээлийг олгохгүй, гурван сараар нь тэтгэврээ урьдчилан авах асуудлыг Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төсөл боловсруулж байгаа аж.
С.Ламбаа гуай төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажилласан юм.
Өнөөдөр Орхон-Сэлэнгийн сав, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар өмнөх өдрөөс бага зэрэг хүйтэрнэ.
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 10.
зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг
туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
баруун өмнөөс секундэд 4-9 метр. 8-10 хэм хүйтэн байна.
Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярын өдрүүдэд болзошгүй хордлого халдвар гарах, чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнс худалдаалагдахаас урьдчилан сэргийлж улсын хэмжээнд хяналт шалгалт хийж ажиллалаа. Шалгалтын явцад чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн 670 нэр төрлийн 26.3 сая төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулж, 12.4 сая төгрөгийн хүнсийг буцаан татан авалт хийлгэв.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.01.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 45 минутад эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2019 оны 04-р сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзав. Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс мөнгөн тусламж үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны илрэл болсон тусламжийг гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай байгаа зүйлд зарцуулна гэдгээ хэлэв.
Монгол улсын Засгийн газрын түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 500-аад албан хаагч 5 чиглэлээр хяналт шалгалтын обьектуудад хуваарилагдан ажиллаж байна.
Онон-Балжийн байгалийн цогцолбор газар аялал жуулчлалын бүсийн Битүүгийн ар нэртэй газраас 11 дүгээр сард өөрөө идэш тэжээлээ олж идэх, өвөлжих боломжгүй, 4 хөл нь хөлдсөн байдалтай олдсон Хүрэн баавгайг Хамгаалалтын захиргаа нь зориулалтын торонд байршуулан өвөлжүүлж байна.
ҮАБЗ-ийн зөвлөмж Засгийн газарт ирсэн. Үүнийг нэг дэх өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. ХНХ-ын сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-д хуулийн төсөл өргөн барина.