Түүхий нүүрс зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхээр завджээ
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 5 сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Нийслэл хотыг тойрсон авто тээврийн 8 товчоодод мэргэжлийн хяналт, цагдаа онцгойгийн хамтарсан эргүүл хяналтын ажилтнууд түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэй ажиллаж байна.


















