МАН амлалтаасаа, АН шаардлагаасаа түдгэлзэх үү
МАН мөрийн хөтөлбөртөө “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ард нийтээр хэлэлцэн батална” гэж амлаж, АН “Ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийнэ” гэж шаардсаар ирсэн. Амлалт, шаардлага хоёр агаар нэгэн ч эдүгээ хэрэгжүүлэх асуудал гацаанд орж, Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа.



















