Он гарсаар 1517 хүний амь насыг авран хамгааллаа
Он гарсаар улсын хэмжээнд эхний 10 сарын байдлаар нийт 4317 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 187 хүн амь насаа алдаж, 112 хүн гэмтэж бэртэн 26083 толгой мал, амьтан хорогдож, 48.1 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.



















