Улсын арслан Э.Оюунболдын гомдлыг Дээд шүүх хэлэлцэж байна
Тэгвэл Э.Оюунболд уг асуудлаар шат шатны шүүхэд хандсан. Тэрбээр өөрөөс нь сэргээшийн шинжилгээ авсан эрх мэдэлтнүүд нь "Монголын допингийн эсрэг байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авч төлөөлөх эрхгүй этгээдүүд шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулсан" буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар шүүхэд хандсан байгаа нь энэ юм. Дээд шүүх ямар шийдвэр гаргахыг эргэн мэдээлнэ.












