Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна

Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна

Өчигдрийн цасан шуурганаар төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Тодруулбал, Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй
Дагавар охиноо зургаан жил хүчирхийлжээ

Дагавар охиноо зургаан жил хүчирхийлжээ

Дагавар охиноо зургаан жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан байж болзошгүй аавыг Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй гэв

Нийслэлийн 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй гэв

Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. Зөвхөн 2024 он гарсаар манай улсад болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ. Гэтэл Улаанбаатарын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Дэлгэрэнгүй
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Харин АН-ынхыг С.Одонтуяа өнгөлж мэдэхээр байна. Тэрбээр өдгөө УИХ-ын дэд даргын албан тушаалтай. УИХ-д хэд хэд сонгогдчихсон. “...АН-аас эмэгтэй лидер олоод ир” гэвэл С.Одонтуяа орж л таарна. Тэрбээр ОХУ-ын Санкт Петербургийн их сургуульд Олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалавр, СПИС-д Бизнес удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан. ШУТМ-ийн төвд мэргэжилтэн, “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал, “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. УИХ-д 2012, 2020 онд хоёр удаа сонгогдсон.  Лав хоёр том намын эмэгтэй нэр дэвшигчдийн эрэмбэ ингэж эхлэхээр яригдаж байна.

Дэлгэрэнгүй
Хурдны замд осолд орсон 14 иргэнээс хоёрынх нь бие хүнд байна

Хурдны замд осолд орсон 14 иргэнээс хоёрынх нь бие хүнд байна

Осолд өртсөн 14 иргэн Яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д ирж анхан шатны тусламж үйлчилгээ авчээ. Харин бие нь хөнгөн гэмтсэн хүмүүс эмчилгээ зөвлөгөө аваад явсан бол хоёр хүний биеийн байдал хүнд тухайн эмнэлгийн Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол нэг хүнийх нь биеийн байдал хүнд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. 

Дэлгэрэнгүй
Зудад нэрвэгдсэн малчдад Буриад улсаас тусламж иржээ

Зудад нэрвэгдсэн малчдад Буриад улсаас тусламж иржээ

Буриад улсаас хандивласан нийт 8500 тонн хүчит тэжээлийн тусламжийн эхний ээлж болох 240 тонн хүчит тэжээлийг Арханхангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хувиарлан хүргэжээ. Цасан бүрхүүл тогтож, зам харгуй хаагдсан зэрэг хүндрэлийг үл харгалзан хүчит тэжээлийг татан авчээ. Улмаар зудын гамшигт нүүрлэж цасанд боогдсон малчдад онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид тусгай техникийн тусламжтайгаар малчны хотонд нь хүчит тэжээл хүргэх ажил ид өрнөж байгаа юм.

Дэлгэрэнгүй
Их хэмжээний мөнгө нуусан гэмт бүлэглэлийг тагнуулаас илрүүлжээ

Их хэмжээний мөнгө нуусан гэмт бүлэглэлийг тагнуулаас илрүүлжээ

Тус бүлэглэл 2019 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсан ба Монгол Улсын иргэн Х нь эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран нэр бүхий компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдэж, татварын хэмжээг багасган, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн байна.

Дэлгэрэнгүй
Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” нээгдлээ

Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” нээгдлээ

Баруун бүсийн тулгуур төв Ховд хот нь сүүлийн 3 жилд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээ 63,6 хувиар өсгөж, 946,6 тэрбум төгрөгт хүргэн эдийн засгаа эрчимтэй тэлж байгаа бөгөөд энэхүү өсөлтийг даган бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлэх, тэднийг чадавхжуулах “Бизнес төв” нээгдэж байгаа нь онцлууштай юм.

Дэлгэрэнгүй
Дэлхийн шилдэг циркийн үзүүлбэрүүд тоглогдоход бэлэн болжээ

Дэлхийн шилдэг циркийн үзүүлбэрүүд тоглогдоход бэлэн болжээ

Тодруулбал, циркийн олимп болох “Монте Карло"-гийн тэргүүн шагналтай үзүүлбэрүүд тоглогдохоор бэлтгэлээ базаажээ. Тухайлбал, Узбекистанаас 4 бар, 2 арслан, Казахстанаас 8 нохой гээд 14 тооны сургуультай амьтантай 2 том тайз засаж 100 гаруй уран бүтээлчид болон бусад албаны хүмүүстэйгээ нийлээд циркийн том шоу тоглолт энэ сарын 30-наас ирэх сарын 14 хүртэл үргэлжлэх нь ээ.

Дэлгэрэнгүй
Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг хаажээ

Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг хаажээ

Түүнчлэн Өмнөговь аймагт цаг агаарын нөхцөл байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул өнөөдөр 18:00 цаг хүртэл Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түр хязгаарлав.

Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд асан С.Батболд “бохир” мөнгөөр гадаадад тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Ерөнхий сайд асан С.Батболд “бохир” мөнгөөр гадаадад тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан эрхэм Сү.Батболд “бохир” мөнгөөр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт тансаг ангиллын хоёр орон сууц худалдаж авсныг тогтоосноо АНУ-ын эрх баригчид өнөөдөр мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Элэгний Д вирусын халдвартай иргэдийг эмчлэх зардлыг төр даана

Элэгний Д вирусын халдвартай иргэдийг эмчлэх зардлыг төр даана

Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитийн D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн  9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.

Дэлгэрэнгүй
Н.Учрал: Эмийн жор, эрүүл мэндийн дэвтрийг цахимжуулна

Н.Учрал: Эмийн жор, эрүүл мэндийн дэвтрийг цахимжуулна

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам өнгөрсөн хугацаанд хамтарч ажиллалаа.  Үүний үр дүнд долоон системийг мэдээлэл солилцох боломжоор нь хангаж, иргэдэд танилцуулахад бэлэн боллоо. Өнөөдрийн байдлаар эмийн жорын мэдээлэл солилцох боломжийг хангаж И-Монголиа систем дээр нэгтгэж орууллаа. Өнгөрсөн хугацаанд эмийн жорыг бичгээр бичдэг. Гаргац муутай бичсэнээс нь болоод буруу эм өгсөн тохиолдол гарч байсан.

Дэлгэрэнгүй
ЗГ: Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагаар ажиллуулна

ЗГ: Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагаар ажиллуулна

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.

Дэлгэрэнгүй
Чингэлэгээр орж ирсэн их хэмжээний юань Р.Сэддоржийнх уу?

Чингэлэгээр орж ирсэн их хэмжээний юань Р.Сэддоржийнх уу?

Тэрбээр"Цахим орчинд улсын хилээр их хэмжээний мөнгө орж ирсэн нь Өмнөговь аймгийн нэр бүхий хүмүүсийн сонгуулийн мөнгө" гэсэн илт худал мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд үүнийг нийтэлсэн хаягуудыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандлаа. Цаашид гүтгэлэг доромжлол, худал ташаа мэдээлэл энэ мэтээр газар авах хандлагатай байгаа тул та бүхэн үнэн зөвийг тунгааж аливаа мэдээлэлд цензуртэй хандаж байхыг хүсье" гэж мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй
ДОЛООН ХУДАЛ

ДОЛООН ХУДАЛ

Статистикийн мэдээгээр 2023онд Монгол Улс нийтдээ 202 000тн гурил үйлдвэрлэсэн гэж үзвэл нийтдээ 270 000тн улаан буудай тээрэмдсэн байна. Гурилын хэрэглээ жил ирэх тутам буурч байгаа. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй 9 гурилын үйлдвэрүүдийн нийт борлуулалтын орлого нь 450 гаруй тэрбум(1,65сая*270 000), нийт цэвэр ашиг нь 45 тэрбум төгрөг хүрэхгүй гарч байгаа. Нийтдээ 2200 гаруй ажилчидтай салбар. Дээрх мэдээллүүдийг статистикийн газар, Сангийн яам, татварын газраас чөлөөтэй авч болно.И-баримт хөгжсөн өнөө үед санхүүгийн 2 тайлан гаргаж луйвар хийх огт боломжгүй зүйл.

Дэлгэрэнгүй
Зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна

Зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд нийт 465 албан хаагч тусгай зориулалтын 52 машин техниктэйгээр зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацан, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Хаан найргийн хатан Ш.Дулмаа тэнгэрт дэвшлээ

Хаан найргийн хатан Ш.Дулмаа тэнгэрт дэвшлээ

"Хаан найргийн хатан Дулмаа" хэмээн алдаршсан эрхэмсэг хатагтай Монгол Улсын ардын уран зохиолч,  Шагдарын Дулмаа таалал төгсөж, уран утга зохиол хэмээх том айлд хүнд гарз тохиолоо. 

Дэлгэрэнгүй
Хурдны замд гарсан ослын улмаас олон хүн эмнэлэгт хүргэгдсэн

Хурдны замд гарсан ослын улмаас олон хүн эмнэлэгт хүргэгдсэн

Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн машинаар ослын газраас олон хүнийг ГССҮТ-д хүргэгдсэн. Цас орсон цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор жолооч нар хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууъя

Дэлгэрэнгүй
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна

ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна

Тэгвэл цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк IT буюу мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна. Уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудад цогц мэдээлэл өгөх “DIGI X” өдөрлөгийг ХААН Банк цамхагт 4-р сарын 6-ны бямба гарагт зохион байгуулах гэж байна. Оюутнууд та бүхэн хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл  урьдчилан бүртгүүлэхгүйгээр дээрх өдрийн 11:30 цагт ХААН Банк цамхагт хүрэлцэн ирж өдөрлөгт оролцоорой. 

Дэлгэрэнгүй