Олон улсын нислэгүүдийн цагийн хуваарь өөрчлөгджээ

Олон улсын нислэгүүдийн цагийн хуваарь өөрчлөгджээ

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдсаны улмаас 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт дараах өөрчлөлт орсныг МИАТ ТӨХК-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй
Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Манай улс 32 жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцтэй болсон. Угтаа Үндсэн хуулийн шүүх л дээ. Энэ нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний үйл ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний баталгааны хэрэгжилтэд Үндсэн хуулийн замаар хяналт тавьдаг тусгай шүүхийн үүргийг гүйцэтгэдэг.

Дэлгэрэнгүй
ЗТХТ:Халтиргаа гулгаа үүсэж нөхцөл байдал хүнд байна

ЗТХТ:Халтиргаа гулгаа үүсэж нөхцөл байдал хүнд байна

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, нийт нутгаар үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байна.

Дэлгэрэнгүй
Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. Өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас Гүнтийн даваа орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Тээврийн цагдаагийн албанаас тус хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.

Дэлгэрэнгүй
Хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн ноцтой осол гарав

Хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн ноцтой осол гарав

Хөшигийн хөндийн хурдны зам дээр өнөө өглөө 17 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын газар Тээврийн цагдаагийн албаныхан болон Яаралтай түргэн тусламжийнхан ажиллаж байна. Харин цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК-ээс анхааруулга гаргажээ. 

Дэлгэрэнгүй
ЦЕГ:Их хэмжээний юань оруулж ирсэн эсэхийг шалгаж байна

ЦЕГ:Их хэмжээний юань оруулж ирсэн эсэхийг шалгаж байна

Өчигдөр цахим орчинд "Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж баригдав.” гэх гарчигтай мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас их хэмжээний юань оруулж ирсэн хэргийг мөрдөн шалгаж байна гэв.

Дэлгэрэнгүй
ОХУ-аас импортоор ирдэг өндөг тасраад хоёр сар болов

ОХУ-аас импортоор ирдэг өндөг тасраад хоёр сар болов

ОХУ-аас импортоор орж ирдэг өндөг тасраад хоёр сарын нүүр үзэж байгаа энэ хугацаанд дотоодынхоо өндөгний хэрэгцээг хангадаг "Түмэн шувуут" болон "Баян" хувьцаат компаниуд өндөгний хэрэгцээгээ хангаж чадахгүй, хомстолд орсон байгаагаа учирлаж хэлэв.

Дэлгэрэнгүй
II төрөх эмнэлгийн газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна

II төрөх эмнэлгийн газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна

2005 онд манай зөвлөгөө өгөх байрыг хувийн аж ахуйн нэгжид өгсөн зэргээр эмнэлгийн өмчлөлийн газраас хэсэгчилж бусад этгээдэд шилжүүлсэн. Гэвч тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө хураагдаад, улсын өмчид орчихсон гэх мэт асуудалтай. Үүнтэй холбоотойгоор газар олголтыг шалгуулж, энэ бүх газар олголт эхнээсээ хууль бус юм байна гэдгийг тогтоон, зохих ёсны байгууллагуудад удаа дараа хандаж ирсэн гэлээ. 

Дэлгэрэнгүй
Сэрэмжлүүлэг:Цасан шуурга шуурч байна

Сэрэмжлүүлэг:Цасан шуурга шуурч байна

Харин маргааш буюу энэ сарын 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. энэ сарын 29, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 28, 29-нд говь, талын нутгаар, энэ сарын 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Дэлгэрэнгүй
Он гарсаар 16 иргэн угаартаж нас баржээ

Он гарсаар 16 иргэн угаартаж нас баржээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоон мэдээллээр 2024 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 25-ны байдлаар нийт 748 хүн угаартаж, 16 хүн нас барсан байна.

Дэлгэрэнгүй
Машин угаалгын газарт тогонд цохиулж нас баржээ

Машин угаалгын газарт тогонд цохиулж нас баржээ

Машин угаалгын газарт тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, гуравдугаар сарын 24-ний өдөр БЗД-ийн цагдаагийн газарт нэр бүхий авто улгаалгын газарт нэг хүн тогонд цохиулж нас барсан гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй

"Ханбогд Кашемир" ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг Хөдөлмөрийн баатар болов

Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн, евро стандарт нэвтрүүлж олон арван өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгон, бүтээгдэхүүнээ тогтмол экспортод гарган валютын орлогыг нэмэгдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй орчин үеийн дэвшилтэт техник технологиудыг эх орондоо нутагшуулах ажлыг чадварлаг удирдан ажиллаж буй хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн “Ханбогд кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чойдонгийн Ганцэцэгт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагнав.

Дэлгэрэнгүй
Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой

Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов. 

Дэлгэрэнгүй

"Түмэн шувуут" компани өндөгний үнээ нэмэхгүй гэв

"Түмэн шувуут" компанийн өндөг нийлүүлэх үнэ арваннэгдүгээр сараас хойш өсөөгүй, цаашид ч өсгөхгүй. Түр зуурын хомстол үүсэхэд үнэ нэмэхгүй хамтарч ажиллахыг бүх харилцагчдаасаа хүсчээ. 

Дэлгэрэнгүй
Хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгахыг үүрэгдэв

Хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгахыг үүрэгдэв

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 25-ны байдлаар 5.2 сая толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий 720 мянга, Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймаг малын хорогдол хамгийн өндөр байна.

Дэлгэрэнгүй
Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

Жамбалын Туяацэцэгийн нэр дээр нь эдгээр сургуулийн нэр шилжээгүй ч бид нартай гэрээ байгуулаад 376 сая төгрөг түрээсийн мөнгө гээд данс руугаа авчихсан. Бид бол ариун цагаан хөдөлмөрөөр ажил хийж мөнгө олдог. Түрээсэнд өгсөн энэ мөнгөө бид буцааж нэхэмжлээд Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд хандсан ч нэхэмжлэлээ хүлээж авахгүй зугтсан тул шүүхээс эрэн сурвалжлагдахаар болсон. Улс төрийн албанд байсан хүмүүс улайм цайм менежментийн хувьчлал нэрээр хулгай хийжээ. Хулгай хийж авчихаад бялуугаа ингэж хуваадаг юм байна. Энэ бол баримттай Байшин байшингаар нь хуваагаад өгчихсөн авлигын хэрэг юм шүү. Тиймээс ирэх даваа гарагт АТГ-т эдгээр нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар баримтын хамт өгнө.  

Дэлгэрэнгүй
Сэрэмжлүүлэг: Хар тамхи хэрэглэсэн хүүхэд амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Хар тамхи хэрэглэсэн хүүхэд амиа алджээ

Ийм төрлийн гэмт хэргийн улмаас өнгөрсөн 2022 онд есөн хүн амиа алджээ. Тэдгээрийн дотор сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэл хэрэглэж байгаад хоёр гараа тайруулсан өсвөр насны хүүхэд амиа алджээ.

Дэлгэрэнгүй
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана гэв

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана гэв

1980-аад оны сүүл гэхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбар нийт аж үйлдвэрлэлийн салбарын 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан бол 2023 оны байдлаар 25 хувийг л бүрдүүлж байна. Бараа бүтээгдэхүүний экспорт нийт экспортын дөнгөж зургаан хувьтай тэнцдэг бөгөөд хүнс, гутал, хувцас, арьс, савхин эдлэлээс эхлээд хөнгөн үйлдвэрлэлийн  бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авахад жилд ойролцоогоор гурван тэрбум орчим ам.доллар зарцуулдаг судалгаа гарчээ.

Дэлгэрэнгүй
Хилээр гарахдаа иргэд хүний дайвар ачаа авч гарах зөрчил их байна гэв

Хилээр гарахдаа иргэд хүний дайвар ачаа авч гарах зөрчил их байна гэв

Замын-Үүд дэх гаалийн газраар 2023 онд 850 гаруй зөрчлийг шийдвэрлэжээ. Гол үйлдэгдэж байгаа зөрчил нь бусдын дайвар ачаа, барааг авч явах, улмаар зөрчил, гэмт хэрэгт холбогдох нь их байгаа талаар тус газрын Зөрчилтэй тэмцэх албаны дарга Б.Ундрах мэдээлжээ. Тэрбээр он гарсаар өнөөдрийн байдлаар 130 гаруй зөрчлийг хянан шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй
Байрны нэг давхрууд шар усанд автжээ

Байрны нэг давхрууд шар усанд автжээ

Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 25-нд  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... дугаар байр барилгын 1 дүгээр давхар шар усанд автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 цаг 30 минут ажиллаж, тус байрны гадна талбайд хуримтлагдсан шар усыг мотопомп ажиллан соруулж, аюулгүй болгожээ.

Дэлгэрэнгүй