Абу Дабигийн Тусгай олимпын бамбар аслаа
Тусгай олимпын нээлт АНЭУ-ын Абу Даби хотноо боллоо. Тусгай олимпын наадам оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүст “Та бүхнийг чадна, бусадтай л адил” гэх итгэлийг төрүүлэх, бусдад нь “Тэд бол бидний нэг. Тэдэнд биднээс өөр зүйл огтхон ч үгүй” гэдгийг хамгийн “чангаар” хэлдэг.



















