Уутгүй худалдан авагчид ууртай байна
Засгийн газрын шийдвэрээр гуравдугаар сарын 1-нээс улс даяараа байгальд хамгийн их хор хөнөөлтэй гэгдэх нийлэг уутнаас татгалзаад байна. Гэвч “Сурсан зүйлийг сураар боож болохгүй” гэгчээр худалдааны газраар үйлчлүүлээд гарахдаа “Тор өгөөч” гэдэг нэхэлтэй асуултыг иргэд тавьсаар байна.

















