Францад сурч, ажиллаж байгаа монгол иргэдтэй уулзав
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-нд 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр францын аж ахуй нэгж, байгууллагуудад ажилладаг Монгол иргэд болон Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын уулзалтыг зохион байгуулав.



















