Төрөх эмнэлэгт төрсөн нярайд регистрийн дугаар олгох ажил хэрэгжиж эхэллээ
Өмнө нь төрсөн эх сарын хугацаанд төрснийхөө гэрчилгээг аваад улсын бүртгэл дээр очиж регистрийн дугаар авдаг байсан бол ийнхүү өнөөдрөөс эхлэн улс орон даяар төрсөн даруйдаа регистрийн дугаар авдаг боллоо. Ингэсэнээр төрсөн өдрөөсөө эхэлж тухайн хүүхэд төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхэд тус бүр дээр бүртгэх боломжтой болж байна.



















