Нүүрс тээврийн жолооч нар архинд донтох эмгэгтэй болж байна
Гашуун сухайтад нийт 13 мянган жолооч том оврын автомашинаар нүүрс тээвэрлэдэг. Үүний 6 мянга орчим нь Цагаанхад орчимд түгжигдээд байгаа аж. Хэдий нүүрсээ буулгасан ч машинаа хүлээлгэж өгөхөөс нааш орхиод ар гэр рүүгээ буцаж чадахгүйд хүрээд байгаа бөгөөд улмаар архидан, согтуурах, гэмт хэрэгт холбогдох нөхцөл үүсээд байгаа гэдгийг Тээвэрлэгчдийн холбооны тэргүүн н.Түвшинзаяа хэллээ.



















