Зээлээ төлсөн ч хариуцлагаа бас хүлээгээрэй, гишүүд ээ
Хэдийгээр сонгон шалгаруулалт тэнцсэн гэсэн тайлбар хэлж байгаа ч мэдээллийн давуу байдал, албан тушаалаа урвуулан ашигласныг ард түмэн тайлбарлалтгүй мэднэ. Нэр бүхий гишүүн олноор ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл авсныг сөрөг хүчин “Дээрээс зохион байгуулалттай явагдсан арга хэмжээ” гэж дүгнэж байгаатай олон нийт ч санал нэг байгаа.



















